Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц "лайвчин" гэгддэг Хөх хотын Консул асан Д.Мөнх-Эрдэнэд нийгмийн сүлжээнд ярилцлага өгөхдөө "Намайг сүүлийн найм есөн жил гүтгэсэн хүмүүсийн мэдээллээр фото үзэсгэлэн гаргана" хэмээн ярьж байсан.
Тэгвэл түүний "Цахим террор" фото зургийн үзэсгэлэн дэлгэгджээ. Фото үзэсгэлэн Хан-Уул дүүргийн тэмээтэй хөшөөний зүүн талд байрлах Зүчи зочид буудалд энэ амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 18, 19-ний өдөр 11:00-17:00 цагийн хооронд гарна.