ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

O.Admin
2024-05-29

Соёлын яамны дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, харьяа байгууллагуудын Ёс зүйн дэд хороодыг чадавхжуулах зорилгоор Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хороо, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газартай хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Соёлын яамны харьяа төрийн өмчит соёл, урлагийн 21 байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга болон эрх бүхий албан тушаалтан, хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид хамрагдлаа.

Сургалтыг Төрийн нарийн бичгийн дарга Ч.Цэвэгдорж нээж үг хэлсэн бөгөөд, Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны гишүүн М.Цэрэнбат, Ёс зүйн хорооны Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Цэдэнжав, Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол хариуцсан референт Э.Сансар, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан комиссар С.Янжинлхам, Соёлын яамны дэргэдэх Ёс зүйн дэд хорооны гишүүн Ю.Алтантуяа нар илтгэл танилцуулга хийлээ.

Сургалтад Соёлын яамны харьяа төрийн өмчит соёл, урлагийн 21 байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга болон эрх бүхий албан тушаалтан, хүний нөөцийн асуудал хариуцсан нийт 48 албан хаагч хамрагдлаа. Сургалтаар Төрийн албаны зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн, чиг үүрэг, Ёс зүйн хорооны  2024 оны 05 дугаар тогтоолоор баталсан "Ёс зүйн дэд хорооны ажиллах журам", УИХ-ын тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр” болон төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхлын зөрчил, хүний эрхийн зөрчил, оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчлөөс  урьдчилан сэргийлэх талаар мэдлэг ойлголт олголоо.