ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Премьер лигийн “Фүлхэм” клуб Монголыг сурталчилна

O.Admin
2024-06-10

Монгол Улсын Засгийн газраас “Welcome to Mongolia” хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн сүлжээний олон дагагчтай нөлөөлөгч, нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урьж олны анхааралд оруулж чадсанаар сая жуулчин хүлээн авах бидний зорилго нэг алхам урагшилсан.

2023 оны эцсийн байдлаар манай улсад 650 мянган жуулчин зочилж, 1.3 тэрбум ам.доллар үлдээжээ. Тэгвэл “Welcome to Mongoliа” хөтөлбөрийн үндсэн агуулга нь “Go Mongolia” брэндинг болж, дэлхийд сурталчлах үүргийг хүлээн авсан. Төлөвлөгөө амжилттай болж, дэлхийн 3.2 тэрбум үзэгчтэй Английн Премьер лигийн 145 жилийн түүхтэй “Фүлхэм” баг Монгол Улсыг сурталчлахад хамтран ажилла­хаар болж байна.

Айлчлалын бүрэлдэхүүнд “Фүлхэм” багийн хаалгач асан, Австралийн шигшээ багт хамгийн олон жил тоглосон алдарт хөлбөмбөгчин Марк Шварцер багтжээ. “Go Mongolia” түлхүүр үгийг Соёлын яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран Монгол Улсыг олон улсад илэрхийлэх гол агуулга болгон баяжуулаад байна. 2024 оны нэгдүгээр сард Швейцарын холбооны улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад Ерөнхий сайд оролцож, анх удаагаа олон улсад танилцуулсан юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, Вьетнам, Тайланд улсад “Go Mongolia” арга хэмжээг олон улсад танилцуулах ажлыг зохион байгуулсан.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсыг танилцуулах зорилгоор дэлхийн алдартай BBC, CNN зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урьж, нэвтрүүлэг бэлтгэсэн нь Монгол Улсыг олон улсад таниулахад онцгой үүрэг гүйцэтгэжээ. Судалгаагаар Монгол Улсыг таних байдал 24 хувиар нэмэгдсэн байна.