МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний өрөөнд хуралдаж, шинэ парламентын даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлэхээр санал нэгджээ.
Түүнийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд эдүгээ хашиж буй ЗГХЭГ-ын дарга болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаасаа буух юм.
Үндсэн хуульд зааснаар өнөөдрийн парламентын анхдугаар хуралдаанаар гишүүд тангараг өргөж, УИХ-ын дарга, дэд дарга нарыг сонгохоос гадна шинэ сайд нарын томилгоог хэлэлцэх учиртай. Гэвч, сайд нарын асуудал эцэслэн шийдэгдээгүй байна.
УИХ-ын тухай хуулийн 12-р зүйлд:
12.1.Энэ хуулийн 11.1-д заасан нам, эвсэл (парламентад олонх болсон, сэтг.) Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
12.3.Улсын Их Хурлын даргыг хэлэлцүүлэггүйгээр сонгох бөгөөд гишүүн саналаа илээр гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
12.4.Нэр дэвшигч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол энэ хуулийн 12.1, 12.2-т заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно гэж заасан.