Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагын шилдэг ажилтан, албан хаагчид шагнал хүртлээ.
Үйлс бүтээлээрээ ажил, хамт олноо тэргүүлэн, соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн ажилтан Ц.Бямбаа, Д.Сарантуяа, Д.Саруулбат , Мэргэжлийн гэрэл зурагчдын “Дурсамж” холбооны гишүүн, гэрэл зурагчин Ю.Бямбасайхан, Н.Галсанцэрэн, Т.Мөнхбаяр, жүжигчин М.Аззаяа, уртын дууч Д.Мөнхтогоо нарын нийт 9 албан хаагч шагнуулсан бол Соёлын яамны “Жуух бичиг”-ээр "ЭЙ БИ ЭМ ЭНТЕРТАЙТЕНТ ТРЭЙД" ХХК-ийн уран бүтээлч М.Дэлгэрмаа, П. Майнбаяр, Б.Энхжаргал, Б. Сумъяасүрэн, Ц.Пүрэвсүрэн, Н.Мөнхзаяа, А. Мөнгөнсор нарын 8 уран бүтээлч шагнууллаа.
Шагналыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Мөнхчулуун, Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Г.Жанцансамбуу нар гардууллаа.