ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 3, 4-нд болно

O.Admin
2024-07-31

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулагддаг “Даншиг наадам- Хүрээ цам 2024” ирэх сарын 3, 4-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т болох гэж байна. Ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан өвөрмөц онцлогтой төдийгүй наадмыг үеэр дотоодын болон гадаадын олон, олон жуулчид зорин ирж үздэг ач холбогдолтой.

Энэ удаагийн наадмыг уламжлал ёсоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Бурханы шашны төв “Гандантэгчинлэн” хийд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн 385 жилийн ой, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний мөн 385 жил тохиож байгаагаараа онцлог юм.

Мөн “Даншиг наадам-Хүрээ цам 2024”-т ОХУ-ын Буриад улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчид, хүчид бөхчүүдийн хамт ирж оролцож байгаа юм.

Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, балин урлалын тэмцээн, унзад, голч нарын тэмцээн зохиогдохоос гадна Очирваанийн тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх гэх мэт шашны холбогдолтой олон талт үйл ажиллагаа болох юм аа.

Энэ дашрамд та бүхэнд “Даншиг наадам-Хүрээ цам 2024”-ийн хөтөлбөрийг танилцуулж байна.

May be an image of camel and text

May be an image of camel and text

 

May be an image of text