ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мэргэжлээрээ ажиллахад дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгаруулалт зарлав

O.Admin
2024-07-31

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 18.1.3, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.7.6-д заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүн мэргэжлээрээ ажиллахад дэмжлэг үзүүлэх төсөл сонгон шалгаруулалт зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Их, дээд сургууль, МСҮТ-ийг төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэхтэй байх;
- Мэргэжлийнхээ дагуу бичил бизнес үйл ажиллагаа эрхэлдэг ажлын байртай байх;
- Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн төсөл хөтөлбөрт хамрагдаагүй байх;
- Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн дагуу ажлын байранд зуучлагдсан ажлын байрандаа тогтвортой ажиллахад нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн
- Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, чиглэлээр 10 хүртэл сая төгрөгийн төслийн санал ирүүлэх, төсөлд мэргэжлээрээ ажиллахад шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж, материалыг зах зээлийн үнийн судалгаанд үндэслэн төсөлд тусгах;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан хүсэлт;
- Оршин суугаа хорооны тодорхойлолт;
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Эмэнлэг хөдөлмөр магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэр;
- Харьяа Хөдөлмөр, халамжийн газар, хэлтсээс хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн төсөл, хөтөлбөрт хамрагдаагүй тухай тодорхойлолт ирүүлэх;

ХУГАЦАА
Материал хүлээн авах хугацаа 2024 оны 08 дугаар сарын 23-ний өдрийг хүртэл хугацаанд ХБХХЕГ-ын 302 тоотод, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтэн хүлээн авна. Холбогдох утас:77073000