ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэцэрлэг, сургуулийн хоолны шим тэжээл, чанар хүртээмжийг сайжруулах талаар хэлэлцэв

O.Admin
2024-08-16

Цэцэрлэг, сургуулийн суралцагчийн хоолны шим тэжээл, чанар хүртээмжийг сайжруулахад талуудын оролцоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, санал мэдээлэл солилцов.

Хэлэлцүүлэгт холбогдох яамд, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо, цэцэрлэг, сургууль, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл болсон 80 гаруй хүн оролцож, дараах саналыг гаргасан юм. Үүнд:

- Хоолны зардлыг хувилбарт санхүүжилтийн эх үүсвэрээр нэмэгдүүлэх /орон нутгийн төсөв, эцэг эх, асран хамгаалагч, онцгой албан татварын орлогын тодорхой хувь гэх мэт/;
- Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авах, сургалтын байгууллага зориулалтын агуулахтай байж, хадгалах горимыг чанд мөрдөх;
- Хүнс ханган нийлүүлэгчдийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт, хариуцлага тооцох механизмыг оновчтой, нээлттэй болгох;
-Цэцэрлэг, сургуулийн барилгын хүчин чадал бус хүүхдийн тооноос хамаарч тоног төхөөрөмж, хүний нөөцийг тогтоох;
- Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт хоол, шим тэжээлийн боловсрол олгох агуулгыг нэмж тусгах;
- Эцэг эх, асран хамгаалагчдын эрүүл ахуй, зохистой хооллолтын талаарх ойлголт, мэдлэгийг бататгах, тогтмол мэдээ мэдээллээр хангах.

Боловсролын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.5, 40 дүгээр зүйлийн 40.2.9-д төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагчид хариуцах талаар заасан байдаг.