ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оюутан таны ЭМД-ын талаарх мэдлэгт

O.Admin
2024-10-28

Оюутны та 19 нас хүрсэн өдрөөсөө эхлэн ЭМД-аа бүрэн төлсөн байх шаардлагатай. Хэрэв ЭМД-аа төлсөн эсэхээ мэдэхгүй байгаа бол төрийн үйлчилгээний нэгдсэн систем Е-Мongolia, EBarimt болон emd.gov.mn цахим хаягт өөрийн РД-аа оруулан шалгаарай.

Харин шимтгэлээ хараахан төлж амжаагүй байгаа бол тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувьтай тэнцэх төгрөг буюу 2024 онд сарын 6600₮, жилийн 79200₮ төлнө. Шимтгэлээ Е-Мongolia апп, EBarimt апп, ebarimt.mn сайтаар төлвөл 15-30 минутад баталгаажна.