Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”, “Оюутны шилдэг илтгэл”, “Грант олгох төсөл”-ийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Дотоод хэргийн их сургуулийн ректор, доктор, профессор, бригадын генерал П.Батбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Х.Эрдэм-Ундрах болон харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач, сонсогч, оюутнууд оролцлоо.
ШИЛДЭГ БҮТЭЭЛ:
1-р байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, доктор, профессор Ш.Цогтоогийн “Монгол Улсын захиргааны эрх зүй: Ерөнхий, тусгай анги”
2-р байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрхзүйн тэнхимийн дэд профессор, доктор Б.Буянхишигийн “Иргэний процесс дахь нотолгооны эрх зүй”
3-р байр: Хуульч, өмгөөлөгч Б.Ганболдын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар эрдэм шинжилгээний бүтээл” -үүд шилдгээр шалгарав.
ШИЛДЭГ ИЛТГЭЛ:
1-р байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тавдугаар түвшний оюутан Л.Хоролсүрэн “Монгол Улс дахь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой хууль хэрэглээний асуудал ба эрүүгийн хэргийг нэгтгэх ажиллагааны зорилтыг хангах нь”
2-р байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн тавдугаар түвшний оюутан Э.Хишигсүрэн “Санхүүгийн зардал (зээлийн шимтгэл), түүнийг хэм хэмжээгээр зохицуулахад анхаарах нь”
3-р байр: Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, судалгааны 403 дугаар анги-ШШГАС-ийн 541 дүгээр дамжааны дэд түрүүч Б.Өсөхбаяр “Хоригдлын шашин шүтэх эс шүтэх эрхийн хэрэгжилт, анхаарах асуудал” илтгэл шалгарлаа.
ГРАНТ ОЛГОХ ТӨСӨЛ
Суурь судалдааны төсөл: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Б.Оюунжаргалаар ахлуулсан багийн “Цахим арилжааны эрх зүйн зохицуулалтын олон улсын чиг хандлага ба Монгол Улсын баримтлах бодлого”
Хавсарга судалгааны төсөл: ДХИС-ийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, доктор, цагдаагийн ахмад Б.Хулангаар ахлуулсан багийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хийх үнэлгээний аргачлал боловсруулах нь”
Инновацийн төсөл: Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Тоон ул мөр илрүүлэх хэлтсийн дарга, докторант, цагдаагийн хошууч Б.Соронзонбаатараар ахлуулсан багийн “Vehicle forensic инфотайнмент системээс тоон ул мөр илрүүлэх арга” төсөл тус, тус шалгарлаа.