Доод албан тушаалтнаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, удаа дараа ажлаа тасалсан гэх шалтгаанаар зодож буй цэргийн удирдах албан тушаалтны бичлэг сошиал орчинд өнгөрөгч долоо хоногт цацагдсан билээ.
Тэгвэл уг албан тушаалтны тухай гомдол өнгөрөгч арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирсний дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас хяналт шалгалт явуулж байгаа аж.
Зодуулсан албан хаагчийн тухайд өнөөдрийн байдлаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн байгаа аж.