ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр шүүгдэгч хорт хавдартай тул ялыг хөнгөлж өгнө үү хэмээжээ

O.Admin
2024-12-02

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанааар Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж байна.

Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны их танхимд 58 оролцогч биечлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байрнаас 20 оролцогч цахимаар оролцож байгаа билээ. Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэгт гэм буруутай гэдэг нь тогтоогдсон УИХ-ын гишүүн асан Ё.Баатарбилэг өөрийн биеэр өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн хамт оролцож буй бол "Бэрэн" групп, "Энержи ресурс" зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн өмгөөлөгч нар нь хүрэлцэн иржээ. Энэ үеэр хоёр ч шүүгдэгч хорт хавдрын асуудалтай болсон хэмээлээ. 

Тухайлбал, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдаас хахууль авсан үндэслэлээр Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Л.Аззаяа, ТУЗ-ийн гишүүн, Зам, тээврийн хөгжлийн болон ХХААХҮ-ийн Дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ, ТУЗ-ийн гишүүн, ЗГХЭГ-ийн Дэд дарга асан Б.Даажамба, Ж.Ганхуяг, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Н.Сүхболд, Ц.Баярсайхан нарт яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Тэгвэл авлигын хэрэгт холбогдсон Ж.Ганхуягийн өмгөөлөгч нь "Миний үйлчлүүлэгч нь элэгний хорт хавдар, сахрын өвчинтэй. Элэгний хорт хавдар нь нойр булчирхайндаа нөлөөлөх магадлалтай байгаа учраас БНХАУ-д эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс улсын хилээр гарахыг хязгаарлах шийдвэрийг өөрчилж өгөөч" гэв.

Харин Хөгжлийн банкны Дэд захирал асан Б.Чойжилжалбуу "Бамбай булчирхайн хавдартай учраас хоёр жил хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү" хэмээн хүсэлт гаргажээ.