ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөө гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хариуцна

O.Admin
1 өдрийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил" болгон зарласан.

Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-аас орон нутгийн өмчит “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК байгуулах тухай тогтоолыг өнгөрсөн онд гаргасан билээ.

Тэгвэл тус компанийн удирдлагаар НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөөг томилж, өнөөдөр тамга, тэмдгийг нь гардуулж өгчээ. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй аж.

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцыг нураах, барилгажуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хариуцан ажиллах юм байна. Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон З.Төмөртөөмөө хэлэхдээ "Хариуцлагатай албан тушаалд томилогдлоо. Хичээж ажиллах болно" хэмээлээ.

Тэрбээр, Чингэлтэй дүүргээс хоёр удаа НИТХ-д сонгогдон ажиллаж буй бөгөөд хамгийн өндөр саналаар сонгогдсон төлөөлөгч нарын нэг билээ. Мөн өмнө нь Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч даргаар томилогдон ажиллаж байсан туршлагатай төлөөлөгч юм.