Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, “Ачит Ихт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Цагаан нарыг Эрүүгийн хуулийн 18.3.1, 18.6.2 буюу “их хэмжээний мөнгө угаах, татвараас оргон зайлсан” хэргээр шалгаж байгаа билээ. Тэгвэл шинэ оны дараахан П.Цагааныг Сингапур улсад байхад нь баривчилсан гэх мэдээлэл цацагдсан ч тус мэдээлэл албан ёсны баталгаатай мэдээлэл биш байсан.
Тодруулбал, Хуульзүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Интерполоор эрэн сурвалжилж буй нь үнэн ч баривчилсан асуудал байхгүй. Түүнийг эрэн сурвалжилж буй” хэмээн мэдээлэл өгсөн. Тэгвэл өчигдөр дээрх нэр бүхий хоёр хүний өмгөөлөгч нар “баривчлах шийдвэрийг хүчингүй болгох” саналыг Прокурорын байгууллагад гаргажээ.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр өглөө 09:00 цагаас “Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх”-д шүүгч С.Олзод уг саналыг шийдвэрлэхээр товлож, хуралдаан явагджээ. Улмаар, прокурорын гаргасан энэхүү саналыг шүүх хүлээн авч, таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.