ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Онгоцны бүхээгт электрон тамхи татахыг хоригложээ

O.Admin
13 цагийн өмнө

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдлын яамнаас сэрэмжлүүлэг мэдээлэл гаргасан байна.

Онгоцны бүхээгт тамхи болон электрон тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын "Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль"-ийн холбогдох заалтын дагуу 10000 хүртэлх юаниар торгох, 7-10 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг аж. 

Иймд БНХАУ-д зорчих болон тус улсаар дамжин гадаад улс руу зорчиж байгаа Монгол Улсын иргэд БНХАУ-ын холбогдох хууль, журмыг хүндэтгэж аялахыг зөвлөлөө.