АНУ-ын Миннесота мужийн Стиллуотер хотод “Цасан баримал”-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-аас 19-ны хооронд зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Ц.Батмөнх, Б.Говьсайхан, А.Ихбанди нар “Цасан баримлын дэлхийн аварга” боллоо. Тэд "Дуу хоолой" гэх бүтээлийг сийлсэн бөгөөд "Дэлхийн цасны баяр"-т түрүүлсэн анхны Монгол баг болж байна.
Цасыг гайхалтай бүтээл болгон хувиргаж, өөрсдийн авьяас чадвар, бүтээлч байдал, багаар ажиллах чадварыг харуулсан Монгол уран бүтээлчдэдээ халуун баяр хүргэе.