ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас анхны Ерөнхийлөгч таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв

O.Admin
4 цагийн өмнө

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнд БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, ХКН-ын Төв хороог төлөөлөн Төв хорооны Гадаад харилцааны газрын туслах сайд Жао Шытун нар хүндэтгэл үзүүлэн 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд хүрэлцэн ирж, эмгэнэл илэрхийлэв.

Энэ үеэр ГХЯ-ны дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхийлөгч П.Очирбатыг Монгол Улсын бүтээн байгуулалт, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ Хятад, Монгол хоёр улсын найрсаг харилцааны хөгжилд чухал түлхэц үзүүлсэн хүндтэй эрхэм хэмээн онцлов.

ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны газрын туслах сайд Жао Шытун хэлэхдээ, П.Очирбат Ерөнхийлөгч нь ХКН-ын дотны анд нөхөр бөгөөд Хятад, Монголын харилцааг хэвийн болгоход түүхэн үүрэг гүйцэтгэснийг онцлоод Монголын нийт улс төрийн нам, засаг болон ард иргэд, гэр бүлд нь хандан гүн эмгэнэл илэрхийлэв.