ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалт үргэлжилсээр байна

O.Admin
4 цагийн өмнө

“И-Монгол академи” УТҮГ-ын хөгжүүлж буй E-Mongolia системд одоогийн байдлаар 88 байгууллагын 1264 үйлчилгээ орсон. Үүнээс зарим үйлчилгээг иргэдийн хувьд огт мэдэхгүй, авдаггүй, ашигладаггүй үйлчилгээнүүд судалгааны үндсэн дээр гарсан тул цаашид дээрх асуудал дээр түлхүү анхаарч тухайн үйлчилгээг үзүүлдэг төрийн байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтыг шат дараатай зохион байгуулж эхэлсэн бөгөөд /2025.01.23/ өдөр Хил хамгаалах ерөнхий газрын алба хаагчидтай уулзаж санал солилцлоо.  

ХХЕГ-ын хувд зарим үйлчилгээг анги, ангиуд хариуцаж авдаг иргэдийн хамгийн ихээр авдаг үйлчилгээ нь хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, улсын хилээр нэвтрэх иргэний лавлагаа, хилийн зурвас хэсэгт зорчих зөвшөөрөл гэх мэт үйлчилгээнүүд улирал болон шаардлагатай нөхцөл байдлаас хамааран зарим үед ачаалал нэмэгддэг байна. Мөн зарим иргэдийн хувьд E-Mongolia системд цахимжсан үйлчилгээний талаар мэдээлэлгүй эсвэл ашиглаж хараахан чадахгүй байх тул иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарч, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүртээмжтэй хүргэхээр хамтын ажиллагаа дээр илүү анхаарах юм.  

Цаашдаа хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтыг шат дараатайгаар хийж иргэдэд илүү хүртээмжтэй, хялбар байдлыг нэмэгдүүлэх болно гэдгийг“И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран онцоллоо.