Нийслэлийн прокурорын газраас хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэргийн гол сэжигтэн П.Эрхэст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай саналыг хүлээн авч шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид, яллагдагч П.Эрхэсийн өмгөөлөгч Ч.Ганзориг, Б.Батбаяр нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг хянан хэлэлцжээ.
Улмаар, шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл прокуророос яллагдагч П.Эрхэст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналыг шүүх ямар нотлох баримтад үндэслэн хүлээн авсан нь тодорхойгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй, ойлгомжгүй байдлаар дүгнэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн байх тул захирамжийг хүчингүй болгож, прокурорын саналыг үндэслэн яллагдагч П.Эрхэст Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.