ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эрүүгийн 869 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

O.Admin
14 цагийн өмнө

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны  нэгдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс хоёр гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 869 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт таван хэргийг шүүхэд шилжүүлэх, дөрвөн хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, гурван хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 857 хэрэг шалгагдаж байна.