Өнгөрөгч оны зургадугаар сард батлагдсан Шүүх байгуулах тухай хууль энэ сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Шүүхийн байгууллага стандартад нийцсэн барилга байгууламжид үйл ажиллагаа явуулах хүрээнд УИХ-аас 2025 оны төсвийг хэлэлцэхдээ анх удаа шүүх байгууллагын төсвийг Хууль зүйн байнгын хорооны хянасан саналаар дэмжин, баталсан. Ингэснээр шүүхийн байгууллагуудын олон жил угжирсан, шийдэгдэж чадаагүй барилга байгууламжийн хөрөнгө оруулалтын нэгээхэн хэсгийг шийдсэн.
Тодруулбал, шүүхийн байргүй байсан Архангай, Дархан-Уул аймгийн шүүх, Багануур дүүргийн шүүх, Хялбар ажиллагааны шүүхийн болон Өмнөговь аймгийн шүүхийн барилгын санхүүжилтийг шийдсэн аж.
Уулзалтаар УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүдийн талаар танилцуулжээ.
Говь-Алтай аймгийн шүүхийн байгууллагын төлөөллийн зүгээс Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгсний зэрэгцээ, зохист ачааллаас давсан байдлаар ажиллаж буй тухай болон шүүхийн байранд прокурорын байгууллага нэг дор үйл ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн хуулинд шүүхийн байранд шүүхээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт зөрчигдөж байгаа зэрэг асуудлыг хөндсөн байна.