Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нүхтийн аманд хөрсний ус нэвчин гарснаас, К-1, В-1, Н-1 гэсэн 3 байршилд халиа дошин үүссэн. Дүүргийн менежерээс өгсөн үүрэг даалгаврын дагуу хороо, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Хан-Эко Тээвэр”” Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, халиа дошин үүссэн байршлуудад 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш арга хэмжээ авч ажиллаж байна.
-Нүхтийн К-1 байршилд үүссэн мөсийг экскаватороор ухаж, сувагчлал гаргаж, халиа үүсгэж буй горхины 2 талд далан босгож, хашилт хийж байна. Тус байршилд үүссэн 5 тн мөсийг ачиж, гэссэн усыг помпоор сорууллаа.
-Нүхтийн Н-1 байршилд ковшоор шороо асган түрж, иргэд зорчих орц гарцыг нээсэн.
-Нүхтийн В-1 байршлын өгсүүр мөстсөн хэсэгт 2 тонн бодис цацаж халтиргаа гулгааг арилгаж ажиллалаа.