ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

5600 айлын орон сууцны төслийн ажлын явцад хяналт тавина

O.Admin
3 цагийн өмнө

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2025.02.03/ боллоо. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь дараах үүрэг чиглэлийг газар хэлтсүүдэд даалгав.

-Нормчлолын сангийн 2025 онд хийгдэх ажлын талаар хэлэлцэх,

-BEST ger үнэлгээний аргачлалын дагуу аудитор бэлтгэх, Мэргэшсэн, зөвлөх инженерийн сургалтын хөтөлбөрт түлхүү оруулах,

-Яамнаас боловсруулж буй Барилгын ерөнхий хууль, Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслүүдтэй танилцаж, санал солилцох,

-Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн журам, суурь нөхцөл шаардлагын өөрчлөлтийн төсөлтэй танилцаж, санал солилцох

-ХАСХОМ-ийг энэ долоо хоногт багтан ирүүлэх.

-“Солонго-1 (MON-18), Солонго-2 (MON-19), орон сууцны хороолол барих” төсөл нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих бөгөөд 17,19 га талбайд нийт 5002 айлын орон сууцны хорооллыг 2024-2027 оны хооронд барьж ашиглалтад оруулах юм.

Мөн “Залуус 1” 5600 айлын орон сууцны төслийн ажлын явцад хяналт тавьж, чанартай гүйцэтгэж цогц хороолол хөгжүүлэх.

Дээрх болон бусад хийж хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд сайд Ж.Батсуурь яамны харьяа байгууллага, төслийн нэгжүүдэд удааширч байгаа болон шийдвэрлүүлэх шаардлагатай яаралтай асуудлууд байгаа эсэхийг тодруулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, үйл ажиллагааны хүрээнд үүрэг чиглэлүүдийг өглөө.