ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХӨСҮТ: Менингококкт халдварын хоёр сэжигтэй тохиолдол хэвтэн эмчлүүлж байна

O.Admin
3 цагийн өмнө

ХӨСҮТ-өөс менингококкт өвчний талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д менингококкт халдварын хоёр сэжигтэй тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь дунд зэрэг, тууралт нэмэгдээгүй. Эмчилгээ үргэлжилж байна. Шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4-6 хавьцаа гарна. Дээрх хоёр тохиолдол нь Баянзүрх, Баянгол дүүрэгт бүртгэгджээ.

Албаны эх сурвалжууд хэлэхдээ "Менингококкт халдвартай холбоотой мэдээллийг цахим орчинд дуучин юм уу жүжигчин гэх мэргэжлийн бус хүмүүс худал мэдээлэл тавихгүй байхыг уриалж байна. Энэ нь эцэг эхчүүдийг айдаст автуулах нийгэмд тайван бус байдал үүсгэх эрсдэлтэй. Мэдээллийг зөвхөн мэргэжлийн байгууллагаас аваарай. Иргэдийн зүгээс хариугаа хүлээгээд ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа юм шиг ойлгоод байгаа. Голомтод байгаа том хүн болон хүүхэд бүгдэд нь л шаардлагатай эмчилгээ хийж, вакцинжуулалт хийнэ"

ХӨСҮТ бүх ороо дайчлан ажиллахад бэлэн байгаа. Тодорхой арга хэмжээнүүдийг авдаг болохоос биш шууд карантин тогтоохгүй. Хүүхдийн бие дээр тууралт гарч байгаа тохиолдолд харшлын гаралтай юу, ямар шалтгаантай гэдгийг эхлээд өрхийн эрүүл мэндийн төвөөрөө үзүүлэх нь зөв юм. Мөн эцэг эхчүүд бага насны хүүхэдтэй бол гэртээ заавал халууны шилтэй байгаарай. Хүүхдийг гэрийн орчинд ам, хамрыг нь сайн зайлах, зайлж байгаа уусмалаа 10 хоног тутам шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Хүүхдэд халуун бүлээн шингэн сайн өгсөнөөр менингоккокийн халдвар авсан байсан ч ус сайн ууснаар биед нөлөөлөх нөлөөллийг сарниулах боломжтой” гэв.