Алматы, Казахстан – 2025 оны 2-р сарын 1. Digital Almaty 2025 форумын үеэр “И-Монгол академи” УТҮГ болон Бүгд Найрамдах Узбекстан Улсын төрийн үйлчилгээг цахимжуулагч UZINFOCOM агентлаг хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.r
Тус санамж бичиг нь хиймэл оюун ухаан, төрийн цахим үйлчилгээ, кибер аюулгүй байдлыг хөгжүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулах, туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
Гарын үсэг зурах ёслолын дараа хоёр байгууллагын төлөөлөгчид уулзаж, цахим засаглалын хөгжлийн чиг хандлага, харилцан туршлага солилцох боломжуудын талаар санал солилцов. UZINFOCOM-ын зүгээс Узбекстаны цахим төрийн үйлчилгээ, кибер аюулгүй байдлын дэвшилтэт шийдлүүдээ танилцуулсан бол “И-Монгол академи” УТҮГ Монгол Улсын цахим экосистемийн хөгжил, ололт амжилтаа хуваалцав.
Хэлэлцүүлгийн үеэр хоёр тал цахим засаглалын шинэчлэл, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар тохиролцсон байна.
Энэхүү санамж бичиг нь Монгол Улс, Узбекстаны цахим хөгжил, технологийн дэвшил, мэдлэг солилцоог өргөжүүлэх чухал алхам боллоо.