Мөсөн шагайн тэмцээн өнөөдөр эхэллээ

O.Admin
14 цагийн өмнө

Монголын эртний нүүдэлчдийн үнэт өв соёл, үндэсний өвлийн спортын төрөл “Мөсний шагайн харваа”-г сонирхогчдын сургалт тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Тус сургалт тэмцээн энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд тэмцээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 189 хорооны иргэд оролцоно. Тодруулбал, баг тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй, нийт 378 сонирхогч ТУУЛ, ДУНД, СЭЛБЭ, УЛИАСТАЙН гол дээр цэц мэргэнээ сорих юм. 

Дүүрэг бүрээс оролцсон хамгийн өндөр оноотой таван баг энэ сарын 22-нд болох нийслэлийн мөсний шагай сонирхогчдын аварга шалгаруулах харваа тэмцээнд оролцоно.