ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амьд донороос элэг шилжүүлэн суулгах 181 дэх хагалгааг амжилттай хийжээ

O.Admin
6 цагийн өмнө

Амьд донороос элэг шилжүүлэн суулга 181 дэх хагалгааг дурангийн аргаар Монгол улсад анх удаа амжилттай хийжээ. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн энэ тухай өөрийн нүүр номын хуудсандаа бичжээ. Тэрбээр, "Амьдралаа, амь насаа бусдад хуваалцагч амьд донор тандаа баярлалаа. Амьд донороос элэг шилжүүлэн суулгах дэх хагалгааг дурангийн аргаар Монгол Улсад анх удаа амжилттай хийж чадлаа.

Энэхүү мэс заслыг БНСУ-ын Элэг шилжүүлэн суулгах нийгэмлэгийн ерөнхийлөгч, Сөүлийн Их Сургуулийн Эмнэлгийн зөвлөх эмч, Жонс Хопкинсийн их сургуулийн эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах мэс заслын зөвлөх эмч, Амьд донороос элэг шилжүүлэн суулгах олон улсын багийн (ILDLTG) ерөнхий нарийн бичгийн дарга Профессор Kwang Woong Lee ахлан, профессор Kim Jae Yoon, мэс заслын сувилагч Shin Eun Hye нарын бүрэлдэхүүнтэй баг, ХСҮТ-ын Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн хамт олон хамтран хийлээ.

Хавдар судлалын үндэсний төв-ийн залуу баг, шавь нараараа бахархаж байхын аргагүй юм. Бид амьдрал бэлэглэгч доноруудаа энгийн амьдралд нь эргэн хурдан оруулахад, эрүүл саруул амьдралыг нь хэвийн сайхан үргэлжлүүлэхэд бүх мэдлэг чадвараа зориулж байна. Та бүхэндээ эрүүл энхийг, эмч нарын багтаа амжилт хүсье" гэжээ. 

Хавдар судлалын үндэсний төв нь 2018 оноос элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэх мэс заслыг нутагшуулж эхэлснээс хойш 2025 оны байдлаар 180 удаа элэг шилжүүлэн суулгажээ. Амьд донороос эрхтэн шилжүүлэх мэс засалд донорын аюулгүй байдлыг хангах, мэс заслын дараах амьдралын чанарыг хадгалах асуудал нэн чухал байдаг.

Тус эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан 2024 оноос элэг шилжүүлэн суулгах мэс засалд донорын баруун элгийг дурангийн аргаар тайрах технологийг нутагшуулахаар бэлтгэж эхэлсэн бөгөөд өнөөдөр анхны хагалгаагаа амжилттай хийсэн нь энэ юм.