ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан боллоо

O.Admin
5 цагийн өмнө

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн хийж хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг танилцуулжээ.

“Хот, хөдөөгийн сэргэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг 2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж батлуулав. Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны загвар төсөл болгох зорилгоор Гамшигт тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, төмөр бетон, өрөгт бүтээцтэй 60 м2 амины орон сууцны нэг маягийн зураг төсөлд “Ногоон барилгын хүрээлэн” ТББ үнэлгээ хийц В үнэлсэн. Тус зураг төсөл төслийн ногоон барилгын шаардлагад нийцүүлэн дахин боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

-Барилга байгууламжийн норм, нормативын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд норм, нормативын баримт бичигт үзлэг хийх ажлыг тусгасан.

-Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлогын хүрээнд салбарын онцлогт нийцүүлэн анхны жишиг “Ажиллагсдын орчин нөхцлийн жендэрийн мэдрэмжийг үнэлэх тоон болон чанарын багц залгуур үзүүлэлт, ажилчдын байрны шалгах хуудас”-ыг баталж, жендэрийн мэдрэмжтэй ажлын орчин бүрдүүлэхийг уриалж контент бэлтгэлээ.

-“Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай /шинэчилсэн найруулга/” хуулийн төслийн боловсруулалтын талаар холбогдох талынхантай уулзалт хийж, санал солилцсон.