ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн байгууллагуудын мэдээллийг нэгтгэсэн цахим хуудас ашиглалтад орлоо

O.Admin
6 цагийн өмнө

Монгол Улсын төрийн бүх байгууллагуудын үйл ажиллагаа, мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой www.gov.mn цахим хуудсыг "И-Монгол академи" УТҮГ хөгжүүлж, 2023 оны 12-р сараас эхлэн олон нийтэд нээлттэй болж төрийн байгууллагууд мэдээллээ нэгтгэж эхэлсэн бол /2025.02.10/ албан ёсоор хэрэглээнд нэвтэрч Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү уг нэгдсэн цахим хуудасны үйл ажиллагааг олон нийтэд танилцууллаа.

2025 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар Монгол Улсад 16 яам, 37 агентлаг, төрийн өмчит 1000 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний дата төвд бүртгэлтэй 1441 төрийн байгууллага gov.mn домэйн бүхий 4784 цахим хуудастай.

- Эдгээр байгууллагууд цахим хуудсаа хөгжүүлж, шинэчлэх зорилгоор жил бүр төсөв батлуулдаг бөгөөд зөвхөн 9 яам нэг жилийн хугацаанд дунджаар 11,331,000 төгрөг зарцуулдаг байна.

- Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас GOV.MN нь бүх төрийн байгууллагыг нэгтгэснээр урсгал зардал, жил бүрийн төсвийг хэмнэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

- Одоогоор нийслэл, орон нутгийн 1000 гаруй төрийн байгууллага нэгдсэн стандарт, загвартайгаар мэдээллээ байршуулаад байна.

- Гар утас, таблет, компьютер зэрэг бүх төрлийн төхөөрөмжөөс ашиглахад хялбар, хүртээмжтэй байдлаар тус системийг хөгжүүлсэн байна.