"Таван аварга"-ын нэрэмжит тэмцээнд О.Хангай аварга түрүүллээ

O.Admin
2 өдрийн өмнө

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх хөхөгчин могой жилийн сар шинийн баярт зориулсан анхдагчдын өлгий Булган аймгаас төрөн гарсан "Таван аварга"-ын нэрэмжит барилдаан уламжлал ёсоор сайхан боллоо.

Тус барилдаанд улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын заан Д.Анар, Б.Серик, Д.Хүдэрбулга тэргүүтэй улсын цолтой 17, аймгийн цолтой 33 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.

Их шөвгийн дөрөвт улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын начин Д.Амарсайхан, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар үлдэж Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэж хурсан олныг баясгасан урамтай сайхан барилдаан болов.