ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбурхан өвчний зөөвөрлөгдөн батлагдсан хоёрдахь тохиолдол бүртгэгдлээ

O.Admin
1 өдрийн өмнө

 

Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол өчигдөр лабораториор батлагдлаа.

Иймд 2025 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн Вьетнам улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол Улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандаарай.

Энэ сард тус улсаас манай улсад зөөвөрлөгдөн батлагдсан хоёрдах тохиолдол болж байна.

Улаанбурханаас сэргийлье

-Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг, бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой ба хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй.

-Иймд үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9 сартай, 2 настай) хүүхдүүдийг товлолт хугацаанд нь өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдаарай.

-Мөн олон нийтийн газраар явахдаа маск зүүж, гараа халдваргүйжүүлэхийг зөвлөж байна.

-Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.