ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Багийн бага сургуулиудыг байгуулах ажил эхэллээ

O.Admin
5 цагийн өмнө

Боловсролын сайд П.Наранбаяр болон НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар төлөөлөгч Ян Мү, НҮБ-ын хүүхдийн элч төлөөлөгч, Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нараар ахлуулсан Боловсролын яам, Хүүхдийн сан, Хаан банк, Дорнод аймгийн Боловсролын газрын дарга, мэргэжилтнүүд Матад сумын Мэнэн багийн цэцэрлэг, бага сургуультай танилцав.

Мэнэнгийн талын отряд өнөө жил онд өнтэй сайхан оржээ. Мэнэнгийн отрядад байгаа цэцэрлэг, бага сургууль байгууллагдаад дөрвөн жил болсон аж. Хилчдийн болон малчдын балчир хүүхдүүд энд сурч боловсорч байгаа нь хилчид, малчид балчир хүүхдээ сумын болоод аймгийн төвд үлдээдэг байсан цагийг халсан байна. Балчир хүүхдүүд сургуульдаа гэрээсээ явах нь хичнээн чухлыг эцэг эхчүүд баяртайгаар ярьж байв.

Тиймээс Мэнэнгийн бага сургуулийн жишгээр хилийн ангиудыг түшиглэн цэцэрлэг, бага сургуулиудыг алслагдсан нутгуудад байгуулах ажлыг хийнэ гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр онцлов. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан, Хаан банкны зүгээс дэмжиж хамтарч ажиллахаар болсон аж.