ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Батчулуун эмчид ногдуулсан 2.6 жилийн ялыг хэвээр үлдээжээ

O.Admin
14 цагийн өмнө

Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний цус, эс, эд эрхтнийг хууль бусаар авах гэх хэрэгт холбогдуулан шалгаж байсан.

Анхан шатны шүүхээс түүнийг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэм буруутайд тооцон 2.6 жилийн ял оноосон билээ.

Тодруулбал, автын осолд орсон, тархины үхэлтэй донороос хоёр бөөрийг эргэн тойрон дахь судастай нь, элгийг бүтнээр нь мөн судаснуудын хамт авсан гэсэн ч ар гэрийхнийх нь зүгээс бусад эрхтнийг буюу (тойгийн яс, шаант, ясны бурзан, дунд чөмгийн доод булуу, борвины шандас гэх мэт) зөвшөөрөлгүй авсан гэх асуудлыг 2023 оны есдүгээр сард ил болгож, гомдол мэдүүлсэн байдаг.

Тэгвэл давж заалдах шатны шүүх хуралдаан болж П.Батчулуун эмчид оноосон анхан шатны шүүхийн шийдвэр буюу 2.6 жилийн хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Эмч П.Батчулууны өмгөөллийн баг түүний хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр сууринаас оролцсон ч давж заалдах шатны шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзжээ