ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Наранбаяр: Зодоон болоогүй, үл ойлголцол гарч маргалдсан

O.Admin
2025-03-28

ХҮН-ын хоёр гишүүн буюу УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, тус намын гишүүн Б.Найдалаа нар Төрийн ордонд зодолдож, улмаар П.Наранбаяр сайд хэд, хэдэн оёдол тавиулсан тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл цагдаагийн байгууллага энэ мэдээллийг баталсан бөгөөд нэр бүхий гишүүд нэгнийхээ биед халдсан хэргийг шалгаж байна хэмээсэн билээ.

Тэгвэл энэ асуудалд П.Наранбаяр сайд албан ёсоор тайлбар өглөө. П.Наранбаяр сайд хэлэхдээ “Зодоон бол биш. Харилцан зодолдохыг зодоон гэж хэлэх байх. Ямар нэг байдлаар нам дотор зөрчил маргаан бол гараагүй. Хуралдахад маргалдах тохиолдол гараагүй. Зодооны аргаар шийддэг юм гэж байхгүй. Хамтарсан Засгийн газраас гар гэхээр гарчихдаг юм биш. Цагдаагийн байгууллагад би дуудлага өгөөгүй.

Эмнэлэгт очиж хоёр жижиг оёдол тавиулсан. Боловсролын салбар хүн бүхний анхааралд байдаг. Нэлээд шинэчлэл хийх гэж явж байна. 2030 он гэхэд 88 мянган хүүхэд орж ирнэ. Үүнийг гурван ээлжээр хичээллүүлж болохгүй. Хүн болгож хөгжүүлж төлөвшүүлэхийн тулд хоёр ээлжийн хичээлийг ч болиулах ёстой юм. Дарамт шахалтыг даахгүй бол яах гэж сайд хийх юм. Нэг нэгэнтэйгээ ойлголцохгүй бол яах юм. Ярилцаж байгаад ойлголцоно. Г.Дамдинням гишүүн над руу биш боловсролын салбар руу санаархаж буй учраас олон зүйл ярьдаг. Зодоон бол ерөөсөө болоогүй гэдгийг хариуцлагатай хэлье. Санамсаргүй зүйл болсон” гэлээ.