ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ЕвроАзийн хэлэлцээрийн хувьд Оросын талаас шамдуулсан зүйл байхгүй гэв

O.Admin
2 өдрийн өмнө

ЕвроАзийн хэлэлцээрт Монгол Улс нэгдэх асуудлыг өнөөдөр хоёр байнгын хороогоор хэлэлцэх байсан ч гишүүдийн шүүмжлэлтэй тулгаран түр хойшлуулав. Тэгвэл энэхүү хэлэлцээрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр, ЕвроАзийн хэлэлцээрийн хувьд Оросын талаас шамдуулсан зүйл байхгүй. Сүүлийн 20 жил бид өөрсдөө шамдуулсан ч яг зурах тал дээр бид хойшоо суусан.

Учир нь, сүүлийн жилүүдэд зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг бид дотооддоо хөгжүүлсэн. Гэхдээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортлох бодлогоо ЕвроАзи руу түлхэх ёстой. Урт удаан хугацаанд энэ талаар хэлэлцээр хийж байсан учраас Трамп тарифтай холбоотой гарч байгаа ЕвроАзийн түр хэлэлцээрт бид ороод үзье гэсэн зарчим дээр Засгийн газар шийдвэрээ гаргасан. Шатахууны хувьд импортолж байгаа хэмжээ дээрээ бид менежмент хийж байгаа болохоос монополийг хамгаалсан зүйл огтоос биш" гэлээ.