Хууль зүй, дотоод хэргийн салбарын шинжлэх ухаан, технологийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах, энэ чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл тус яамны дэргэд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэв. Үүнд:
-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төслийн явц, үр дүнгийн талаар;
-2025 онд тус яамны захиалгаар хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологи, инновацын төсөл;
-Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг бүтээл, илтгэл шалгаруулах, грант олгох журам”-ын хэрэгжилтийн талаар.
Салбар зөвлөлийн хуралдаанаас Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Дотоод хэргийн их сургууль, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн хууль зүй, дотоод хэргийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх төслийн саналуудыг хэлэлцэж, холбогдох төслийн саналыг Шинжлэх ухаан технологийн санд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.