Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас хүсэлт гаргасны дагуу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл "Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан"-гаас Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт шаардлагатай байсан 157.792.910 төгрөгийн үнэ бүхий 60 нэр төрлийн эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.