ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бага насны хүүхдийг дээрэмдэж, гавласан этгээдийг олж илрүүлжээ

O.Admin
4 цагийн өмнө

Энэ оны тавдугаар сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад "Манай бага насны хүүхдийн гар утсыг дээрэмдэж, шатны төмрөөс гавлаад явсан байна" гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн.

Алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт бага насны хүүхдийн биед хүч хэрэглэж, гар утсыг дээрэмдэж, шатны төмрөөс гавлаж үлдээсэн байж болзошгүй Э гэгч 17 настай этгээдийг олж тогтоон, "Дээрэмдэх" болон "Нэг бүрийн тусгай хэрэгсэл"-ийг ашигласан зэрэг үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдэд танихгүй хүнтэй харилцаа үүсгэхгүй байх, дагаж явахгүй байх зэргээр сэрэмжлүүлж, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ үү.