ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

37 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа

O.Admin
6 цагийн өмнө

Өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд хууль тогтоомж зөрчсөн 7 улсын 37 иргэнийг Монгол Улсаас албадан гаргалаа.

Албадан гаргасан иргэдийг улсаар нь ангилбал:

- БНХАУ-ын 19 иргэн,

- ОХУ-ын 12 иргэн,

- БНСУ-ын 2 иргэн,

- бусад улсын 4 иргэн байна.

Эдгээр иргэд нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, аялах зорилгоор орж ирээд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчил гаргасан нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Тухайлбал, Түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэн Монгол Улсад 12.7 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг илрүүлж, албадан гаргав.

Мөн албадан гаргасан иргэдийн дийлэнх хувийг эзэлж буй БНХАУ-ын иргэд нь аяллын зорилготой К2 ангиллын цахим виз ашиглан хөдөлмөр эрхлэх зөрчил гаргасан бол ОХУ-ын иргэд нь хоёр улсын хэлэлцээрийн дагуу визгүй зорчих нөхцөлийн дагуу визгүй орж ирээд шашны үйл ажиллагаа явуулж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчил гаргасан байна.

Иймд дээрх иргэдэд Зөрчлийн тухайн хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчлөөс хамааран 1-3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.