ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Нарантуяа Нара: Ирцээ бүртгүүлээгүй гишүүд ацан шалаатай, ялсан талд ордог хүмүүс шүү

O.Admin
1 өдрийн өмнө

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Үнэхээр цүнхний асуудал ийм байв уу. Эсвэл энэ бүхний цаана юу болоод байна вэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Би олон жагсагчидтай хэд хэдэн удаа нүүр тулан уулзаж байсан. Энэ удаа ордон хуваагдмал байна. Суурь шалтгаан өөр гэдгийг мэдэж байсан. Би гарч ирлээ гээд нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байв. Надад хорогдож байгаа зүйл алга. Харин дараа нь улам дордоно гэдгийг төсөөлж байгаа учраас л асуудлыг парламентаар нээлттэй хэлэлцүүлж байна.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа:

-Энэ хуралд ирцээ бүртгүүлсэн гишүүдийг иргэд сайн хараад аваасай. Ирцээ бүртгүүлээгүй гишүүд ацан шалаатай, аль ч талд ороогүй алцаганасан гишүүд. Би энэ танхимд орж ирсэндээ харамсаж байна. Энэ танхимд орж ирээд би алаад өгнө гэж бодсон. Гэтэл багцалсан, улсаа тонон дээрэмддэг, мафи бүлэглэлийн гар хөл болсон, тэднээс хандив мөнгөөр орж ирдэг газар байсан байжээ. Би өдөртөө олдог мөнгийг хоёр хувааж, авчихаад хулгайч болчихоод байж байна. Өнгөрсөн хугацаанд МАН дангаараа засагласан. Та нар бүгд ЖДҮ, тендер, концесс юу байдгийн бүгдийг нь хувааж авсан. Өнөөдөр гадаа болж байгаа жагсаал та нарын хувааж авах гэсэн атгаг санаа.

Хэн чинь ажлаа албаа гүйлгээд уул уурхай, зам тээвэр, боловсролын сайдаар очих гээд байгаа. Монголын ард түмэн татвараа төлж чадахгүй байхад М-Си-Эс орд баялаг эзэмшигчид яахаараа хуулийн хийдлээр НӨАТ-ын татвараас тэглүүлээд байдаг юм бэ. Тэгсэн хэрнээ бүгдээрээ энэ эрх ашгийг хамгаалж байж дандаа ард түмний эрх ашгийг ярина. Би хэний ч дэмжлэгээр орж ирээгүй учраас шударга хэлж байгаа юм. Төрийн ордон тойрсон бүх газрыг хувааж авчихаад Chanel-ийн цүнхгүй гуйлгачин энд байгаа юм уу. Та нарт нэг цүнх бол юу ч биш шүү дээ. 

УИХ-ын гишүүн Л.Энхнасан:

Та байнга амаргүй гэж хэлдэг. Таны хувьд хамгийн амаргүй байсан бодитой аюул чинь юу вэ?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Гашуунсухайт-Ганцмодны боомт дээр нэг компанийг оруулахгүй гэж тохирчихсон юм. Энэ нь том эрх ашгийг хөнджээ. Нэмээд улс төрд шунасан улстөрчид блок хийчихлээ. Ордонд би хүч алдчихлаа. Олон нийтийн анхаарал туйлын сул зуны дэлгэр цагаар энэ үйл явдал болчихлоо. Олон жил бугшсан энэ асуудлаа бүтэн шийдэж чадахгүй улс төрийн зураг явчихлаа.

Харамсалтай байна. Энэ нь өөрөө дарангуйллыг бий болгодог. Гишүүд мэдсэн ч хэлье гэснээ хэлж чадахгүй байх. Парламент өөрөө асуудлаа шийдэж чадахгүй хэмжээний бядгүй болно. Парламентын засаглалыг хүчгүй болгох энэ үйл явдалд гишүүд маань эрүүл ухаанаар хандах байх. Гал авч байгаа ганц нэг хүнээ дэмжихэд нь дэмжээд явахгүй бол хэцүү шүү.