Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарыг УИХ-д танилцуулахаар өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааныг 20.00 цагаас хуралдуулахаар болжээ.
Тэгвэл Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг УИХ дахь АН, МАН-ын бүлэг 16.00 цагт хуралдах бол, 18.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг зарлажээ. Ингэснээр өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг эцэслэн батламжлах бололтой.