Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гүнтийн постоос урагш хоёр км замыг өнөөдөр 22:00 цагт хааж хааж, шинэчилнэ.
-Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 10-ны 22:00 цаг
-Зам нээх хугацаа: 6 дугаар сарын 15-ны 06:00 цаг
Авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд цементээр бэхжүүлсэн суурь болон авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.