ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмджээ

O.Admin
21 цагийн өмнө

Энэ оны зургадугаар сарын 07, 09-ний өдрүүдэд “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “ТУУЛ” голын эрэг дагуу амарч, зугаалж явсан иргэдийг дээрэмдлээ” гэх хоёр дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн аж.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, иргэдийн өмчлөх эрхэд халдаж, хутга буюу зэвсгийн чанартай зүйл ашиглан, эд зүйлийг хууль бусаар авсан байж болзошгүй 22-24 насны хоёр этгээдийг олж, тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа хувийн аюулгүй байдлаа хангаж, учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэргийлнэ үү.