Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар өөрийн бүрдүүлэх Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ яг одоо эцэслэж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр бэлтгэж байна. Түүний хувьд АН-аас бусад парламентад суудалтай намуудад хамтарч ажиллах санал хүргүүлсэн бөгөөд энэ дагуу ХҮН-д хоёр, Үндэсний эвсэлд нэг, ИЗНН-д нэг сайдын суудал өгчээ.
Тодруулбал, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Том төсөл, дэд бүтэц хариуцсан Шадар сайдаар ажиллах бол, ИЗНН-ын дарга Б.Батбаатар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллана. Харин ХҮН-ын дарга Т.Доржханд Монгол Улсын Шадар сайд буюу С.Амарсайханы албыг авсан бол П.Наранбаярын оронд П.Ганзориг Боловсролын яамыг удирдахаар тохироо хийгдсэн аж.
Харин МАН-ын тухайд Л.Оюун-Эрдэний Засгийн газраас найман сайдыг улираан томилж, шинээр долоон сайд оруулж ирж байна.
Тухайлбал,
С.Бямбацогт- ЗГХЭГ-ын дарга
Б.Батцэцэг-Гадаад харилцааны сайд
Н.Учрал- Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд
Б.Жавхлан-Сангийн сайд
Ж.Энхбаяр- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр
Б.Дэлгэрсайхан- Зам тээвэр, хөгжлийн сайд
Б.Чойжилсүрэн-Эрчим хүчний сайдаар тус, тус улирлаа.
Шинээр
Д.Батлут-Батлан хамгаалах яам
Ч.Ундрам-Соёлын яам
Э.Батшугар-Цахим хөгжил, харилцаа холбооны яам
Л.Мөнхбаатар-Хуульзүй, дотоод хэргийн яам
Э.Бат-Амгалан- Барилга, хот байгуулалтын яам
Ж.Чинбүрэн-Эрүүл мэндийн яам
Г.Дамдинням- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Т.Аубакир-Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг тус тус удирдахаар боллоо.