ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Чинбүрэн: Сайдын алба бол ямба биш ял юм

O.Admin
7 цагийн өмнө

Эрүүл мэндийн сайдад нэр дэвшихээр яригдаж буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Төсөв алга байна, энэ салбарт. Тэр чиглэлд анхаарна. Ажил маш их байна. Ямба биш ял шүү дээ. Асар их ажил болно. Эрүүл мэндийн салбар ямар их санхүүгийн дутагдалтай байгаа билээ. Улаан бурхан өвчнөө дийлэхээ больчихсон байна.

Ажил хийнэ гэдэг асар их дарамт шахалт шүү дээ. Эмийн наймаанаасаа салах ёстой байна, энэ салбар. Одоо бүлгийн хурлаар асуудлыг ярих байх. Удирдах зөвлөл болон бүлгийн хурлаас намайг дэмжсэн байна. Асар их ажил байна. Эмийн хулгайтай нэн тэргүүнд тэмцэнэ. Эмийн сонсголоос гаргасан шийдвэрүүдийг яаралтай хэрэгжүүлнэ. 10-12 настай хүүхдүүдийн дунд улаанбурхан өвчний тохиолдол ихэсч байгааг анхаарч ажиллана. ТУЗ байгуулаад удирдлагуудаа томилно. Миний, чиний хүн гэсэн өнцгөөр асуудалд хандахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хавдрын эмнэлгийн барилгыг битүүмжилсэн байгаа. Энийг үнэ нэмэхгүйгээр авах ёстой" гэлээ.