ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Томоохон гол мөрнүүд үерлэж байна

O.Admin
11 цагийн өмнө

Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хангай нурууны арын Хануй, Орхон, Хөгшин Орхон, өврийн Завхан, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-45 см-ээр нэмэгдсэн байна. Харин Хурх, Балж, Улз, Орхон, Хөгшин Орхон зэрэг гол олон жилийн дундаж түвшинг 10-30 см давсан байна.

Иймд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг холбогдох байгууллагууд анхаарууллаа.