ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бага насны хүүхэд хулгайлахыг завдсан этгээдийг баривчилжээ

O.Admin
1 өдрийн өмнө

Цагдаагийн байгууллагад өнөөдөр 12.30 цагийн орчимд Дархан сумын есдүгээр багийн нутагт байх орон сууцны байрны гадна 30 орчим насны эрэгтэй хүн 4-5 орчим насны эмэгтэй хүүхдийг авч явах гээд хоргоогоод гараас нь хөтөлж явж байгаад хүүхдээ орхиод зугтаачихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тэгвэл тус аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд сэжигтэн этгээдийг олж баривчилжээ. Урин дулааны улирал ирж, хүүхдүүд гадаа хяналтгүй тоглож наадах нь ихэссэн учраас энэ мэт гаж донтон этгээдүүдээс сэрэмжилж, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.