ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа

O.Admin
1 өдрийн өмнө

Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна.

Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийнэ. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын сүүлээр тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авсан бол өнөөдөр хог цэвэрлэгээний олон үйлдэлтэй 10 ширхэг бага оврын ачигч машиныг хүлээн авлаа.

Энэхүү CAT олон үйлдэлтэй бага оврын ачигч машинуудыг 2025 онд Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, нийслэлийн төсвийн хөрөнгөөр оруулж ирсэн бөгөөд “Барловорлд Монголиа” ХХК нийлүүлжээ.