А.Мишээл хагас шигшээд шалгарлаа

O.Admin
1 өдрийн өмнө

Улаанбаатар Их дуулга тэмцээнд зодоглож буй 15 настай А.Мишээл хүчтэй өрсөлдөгчдөө цувуулан ялж, хагас шигшээд шалгараад байна.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 48 кг-д зодоглож буй тэрбээр эхний даваанд Узбекистаны Улбусин Хакимоваг цэвэр ялсан. Улмаар шөвгийн 8-д Оросын Сабина Жилязоваг вазаригаар буулган авч, шилдэг дөрөвт үлдлээ.

А.Мишээл хагас шигшээд өөр нэг орос бөх, 2017 оны өсвөрийн дэлхийн аварга Марина Воробеватай барилдана.

Воробева шөвгийн 8-д манай гол найдваруудын нэг, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, энэ оны Душанбегийн Их дуулгын аварга Ж.Анударийг даралтаар цэвэр ялсан юм.