ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Баярсайхан:  Хоёр хими эмчилгээний дараа хавдрын үсэрхийллүүд эдгэрч, алга болсон

O.Admin
9 цагийн өмнө

"Modern Cancer Hospital Guangzhou” буюу Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгээр эмчлүүлэгч Б.Баярсайхан сэтгэгдлийг хүргэж байна.  

-Та өөрийнхөө түүхийг бидэнтэй хуваалцаач?

-Би 2015 онд анх ходоодны хорт хавдар гэсэн онош сонсоод, Японд очиж мэс засалд орсон. Дурангийн хагалгаанд орж байсан юм, тухайн үедээ. Гэтэл 10 жилийн дараа буюу 2025 онд хавдар дахин сэдэрсэн. Монголдоо эмчилгээ хийлгэж байгаад сүүлдээ БНХАУ-ын Гуанжоу хотод байрлах энэ эмнэлэгт ирж эмчилгээнд орж байна. Бид судалж байгаад эмчилгээ хийлгэх хүсэлтээ гаргаж, гурав хоногийн дотор шийдээд л ирсэн. Одоо би 3 дахь удаагаа ирж эмчилгээ хийлгэж байна. 

-Анх ирэхэд ямар байсан бэ. Одоо үр дүн нь ямар байна?

-Нэлээд хүндэрсэн гэсэн оноштой ирсэн. 3, 4 дүгээр шатандаа орчихсон, өөр эрхтэнүүд буюу элэг, бөөр гээд хэд хэдэн газар үсэрхийлсэн байсан.  Эмнэлэгт хоёр эмчилгээнд орсны дараа сая гурав дахь удаагаа ирэхдээ комьпютер томографийн хяналт хийлгэсэн.

Тэгэхэд элэг рүү үсэрхийлсэн байсан хавдар шохойжиж, эдгэх маягтай болсон. Бусад үсэрхийллүүд нь эдгэрч, байхгүй болсон гэсэн онош гарсан.  Анх хүлээж авахаас эхлээд л эмнэлгийн ажилчид нь хүний төлөө гэсэн сэтгэлтэй, эмчилгээ, үйлчилгээ сайтай гэдэг нь надад маш таалагдсан. Эмнэлгийнхээ  эмч, сувилагчдад энэ муухай өвчнөөс салгаж, эдгээж өгч байгаад үнэхээр их баярлаж байгаа. 

-Химийн эмчилгээ нь Монголд хийлгэхээс юугаараа ялгаатай байна вэ?

-Монголдоо химийн эмчилгээ хийлгэж байсан л даа. Цээжинд порт бил үү тавиад л хийдэг юм билээ. Монголд хийж байгаа химийн эмчилгээний тариа нь бүх биеэр тархдаг гэж эмч, сувилагч нар ярьсан. Ах нь эмнэлгийн хүн биш болохоор нарийн мэдэхгүй шүү дээ.  Гэхдээ Монголд эмчилгээ хийлгэхэд надад химийн тарианы хордлого нь нэг их мэдэгдээгүй. 

Энэ эмнэлэгт бол химийн эмчилгээг цавины артерийн судсаар, яг хавдар байгаа хэсэг рүү нь хүргэх байдлаар хийдэг юм байна. Тэгэхээр хавдрын эдгэрэлтэд нөлөөлөх нөлөө нь ч гэсэн өндөр байдаг гэж ойлгосон.  Энд хими хийлгэхэд надад хордлого их өгсөн. Би өөрөө л дотроо бодож, ойлгосноор яг өвчнийхөө голомтод очиж үйлчилж байгаа болохоор тэр байх.

Би энд нэмэлтээр нэг санал хэлмээр байна. Яагаад манай улс үүнтэй адил байгуулаад, энэ байгууллагатай хоршоод ажиллаж болдоггүй юм бол. Тэгвэл хор хавдраар өвчилсөн хүмүүст наандаж л онгоцны зардал хэмнэнэ шүү дээ. Монголдоо л ийм өндөр түвшний эмчилгээтэй сайн эмнэлгийг байгуулаасай гэж ЭМЯ, Төр засгаасаа хүсэж байна.